avatar

2012-11-09,08:58



Конструкцийн
II үзлэгт тавигдах шаардлага


Конструкцын хоёрдугаар үзлэг XI/13-ны 13:00 – 14:00 цагийн хооронд болно. Үзлэгт дипломын зөвлөлгөөний хуудас болон дипломын хяналтын хуудсуудыг авчирна. Конструкцийн зөвлөхөөс 3 гарын үсэг авсан байна.

Конструкцын хоёрдугаар үзлэгт дараах шаардлагуудыг биелүүлэн ирсэн байна.


Үүнд: А: Дипломын тайлбар бичиг:

Өгөгдлүүдийг бичих. Барилгын тооцооны схем зурах.  A4  цаасан дээр байгуулалт болон огтлолуудыг зурна. Бүтээцийн элементүүдийн хөндлөн огтлолуудыг зурж харуулсан байх. Ачаа цуглуулсан хүснэгтүүд. Цас, салхи, түр ачаа авсан үндэслэл, тооцооны хувиргалтууд / эквивалент ачаанд хувиргасан тооцоо гм/ Уян харимхайн модуль, хөндлөн огтлолын талбай, инерцийн момент бусад  геометр характеристикууд, бат бэхийн эсэргүүцлүүдИнженер-геологийн нөхцөл, инженер геологийн зүсэлт хийсэн байхБусад Лира программд оруулсан өгөгдлүүдийг PRINTSCREEN-ээр харуулах. Геометр схем, Материал таниулах, Ачаа оруулахаас экстремум хоёр хоёр жишээ. А3 цаасан дээр 3D-ээр бүх элементүүдийн дугаарыг оруулж харуулахҮүнээс хамгийн их ачаалал авсан рам, зоорийн багана, хамгийн их ачаалал авсан 3-аас доошгүй алслалтай хучилт, шатны хонгил, лифтний хонгил, диафрагм хана, татанга болон бусад хол алслалт онцгой бүтээцүүдийн эпюр /M,Q,N/Дээрх бүтээцүүдийн утгын хүснэгт. /Зөвхөн эдгээр утгууд орсон элементүүдийн M,Q,N/. Тооцоонд авч хэрэглэх хамгийн максимум утгыг өөр өнгөөр тодруулан харуулна.Конструкцийн бүх шийдлүүдийн тооцоог гараар хязгаарын I ба II төлөв байдлаар тооцсон байна. Хязгаарын II төлөвийн тооцоо буюу ан цав нээгдэлт, хаагдалт, хотойлт, буурь хөрсний суулт, деформацын тооцоог гүйцэтгэх шаардлагатай.  гэх мэтАрматурын огтлол сонгох тооцоонд  M,Q,N-ийн утгыг авахдаа эдгээр утгуудыг хаанаас авсан тэр хуудсыг зааж бичсэн байна.


Б: Зургийн хэсэг:

 Конструкцийн 3 шийдлийн ажлын зургийг тооцооны үндэслэлтэйгээр гүйцэтгэх.

 

 

2012-2013 оны намрын улирлын бакалаврын төгсөлтийн БИ-ын салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга О. Алтанзагас

2012 оны 10 дугаар сарын 31

бичсэн: ALTANZAGAS төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax