
Конструкцийн хэсгийн шаардлага
Бүтээцийн хэсгийн тооцооны тайлбар бичигт байх
ёстой шаардлага.
Өгөгдлүүдийг бичих. Үүнд: Тооцооны схем зурахАчаа цуглуулсан хүснэгтЦас, салхи, түр ачаа авсан үндэслэл, тооцооны хувиргалтууд / эквивалент ачаанд хувиргасан тооцоо гм/ Уян харимхайн модуль, хөндлөн огтлолын талбай, инерцийн момент бусад геометр характеристикууд, бат бэхийн эсэргүүцлүүдИнженер-геологийн нөхцөл, инженер геологийн зүсэлт хийсэн байхБусад Лира программд оруулсан өгөгдлүүдийг PRINTSCREEN-ээр харуулах. Геометр схем, Материал таниулах, Ачаа оруулахаас экстремум хоёр хоёр жишээ. А3 цаасан дээр 3D-ээр бүх элементүүдийн дугаарыг оруулж харуулахҮүнээс хамгийн их ачаалал авсан рам, зоорийн багана, хамгийн их ачаалал авсан 3-аас доошгүй алслалтай хучилт, шатны хонгил, лифтний хонгил, диафрагм хана, татанга болон бусад хол алслалт онцгой бүтээцүүдийн эпюр /M,Q,N/Дээрх бүтээцүүдийн утгын хүснэгт. /Зөвхөн эдгээр утгууд орсон элементүүдийн M,Q,N/. Тооцоонд авч хэрэглэх хамгийн максимум утгыг өөр өнгөөр тодруулан харуулна Арматур, огтлол сонгох тооцооны утгыг авсан M,Q,N-ийн хуудсыг зааж бичсэн байна. Тооцоог гараар гүйцэтгэх. Хязгаарын төлөвийн 2-р бүлгийн тооцоог заавал хийнэ. Үүнд: Ан цав нээгдэлт, хаагдалт, хотойлт, буурь хөрсний суулт, деформацын тооцоо гэх мэт Конструкцийн нэгдүгээр хэсгийн хамгаалалтанд дээрх шаардлагуудын 1-5 г бүрэн гүйцэтгэх шаардлагатай юм шүү. Мөн тооцоонд авсан БНбД -ийг ямар үндэслэлээр авсанаа тайлбар бичигтээ оруулахаа мартав аа. За ингээд оюутнууддаа амжилт хүсье.
бичсэн: ALTANZAGAS төрөл: |
(0) Сэтгэгдэл | найздаа илгээх